Ажлын хэсгийн гишүүнээр томилох тухай

2013-12-25 00:00:00
2013 оны 12 сарын 20  өдөр                                                дугаар А/1128                                      Улаанбаатар хот
      Монгол Улсын Засан захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолыг үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/783 дугаар захирамжаар байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн “Ханын материал” орчимд хэрэгжих “Хотын захиргааны шинэ цогцолбор” төслийг хэрэгжүүлэгч “Халла Гонсол” ХХК-тай зураг төслийн даалгавар, санхүүжилтийн хэлбэр, ажлын график, талуудын эрх, үүргийг тодорхойлсон гэрээ байгуулах, зураг төсөл боловсруулах, батлуулах үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийн гишүүнээр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа, Хот байгуулалтын архитектор Б.Хосбаяр нарыг нэмж томилсугай.
 
 
 
 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                      Н.БАТАА