Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай

2013-12-25 00:00:00
2013 оны 12 сарын 20  өдөр                                             дугаар А/1126                                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
             1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны A/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн  2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн иргэн Л.Бат-Өлзийгийн “Аз жаргалын өргөө”, иргэн Д.Мөнхцэцэгийн             “Мөнх-Ирээдүй”, иргэн Н.Ариунболдын “Байгаль эх-эко”,  “Эрдмийн чуулган” ТББ-ын “Эрдмийн чуулган”, “Тамирын найзууд” ХХК-ийн “Тамирын найзууд”, “Бат хангай-Өргөө” ХХК-ийн “Бяцхан өргөө”, “Номт-Ирээдүй” ХХК-ийн “Номт ирээдүй”, иргэн  Х.Алтангүлийн “Амина”, “Цогт цагийн хүрдэн соёлын төв” ТББ-ын “Номтой жаалууд”, иргэн             Ж.Отгон-Оюуны “Дэлгэрхэн ургамал”, “Хүслийн дагина” ТББ-ын “Хүслийн дагина”, “Юки” ХХК-ийн “Дэлгэрэх цэцэгс”, иргэн Н.Эрдэнэбилэгийн “Онч сэтгэмж”, “Хүннү” ХХК-ийн “Гоц жаалууд”, иргэн Э.Цэвэлмаагийн “Далай багачууд”, “Мэргэ-Ахай” ТББ-ын “Ачлал”, “Үйлстийн алтан хэлхээ” ХХК-ийн “Алтан хэлхээ”, “Ароно” ХХК-ийн “Жаргалтай балчирууд”, “Энхрий найзууд” ТББ-ын “Энхрий найзууд”, “Баруундүүрэн ам” ХХК-ийн “Янзагын найзууд”, иргэн Д.Төлөөлөгчийн “Цагаан гэр”,  Нандинхишиг ХХК-ийн “Нандинхишиг”, иргэн Э.Мандхайн “Маралаагийн найзууд” цэцэрлэгийг тус тус байгуулсугай.
             2. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан цэцэрлэгийг бүрэн хүчин чадлаар ашиглаж ажиллахыг үүсгэн байгуулагчдад даалгасугай.
             3. Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт  тус тус үүрэг болгосугай.
 

 
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                               Н.БАТАА