Хөрөнгө гаргах тухай

2013-12-17 00:00:00
2013 оны 12 сарын 12 өдөр                                               дугаар А/1099                                            Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
             1.Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Хүй долоо худагын морь барианы газарт шилэн кабелийн сүлжээ, худаг сувагчлалын байгууламж, телевизийн шууд дамжуулах төхөөрөмжийн ажилд зарцуулагдсан 24 604 352.5  /хорин дөрвөн сая зургаан зуун дөрвөн мянга гурван зуун тавин хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/ -д зөвшөөрсүгэй.
             2.Дээрх баяр наадмын ажлын хүрээнд хийгдэж, бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, цаашид ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ /П.Цогтбаатар/ нарт тус тус даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                          Н.БАТАА