Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-12-17 00:00:00
2013 оны 12 сарын12 өдөр                                       дугаар А/1092                                     Улаанбаатар хот 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,  46.3,  47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол оруулах тухай” 4/46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1055 дугаар  захирамжаар батлагдсан Хүүхдийн түргэн тусламжийн автомашин худалдан авах ажлын  гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах Үнэлгээний хороог  хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид  нийцүүлэн зохион байгуулж,  гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай
 




НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                         Н.БАТАА         
 
 

 
 
 
 
 
 
D:\2013 zahiramj\Хороо.docx
 
 
Нийслэлийн Засаг даргын 2013 оны
12 дугаар сарын 12-ны өдрийн
А/1092 дугаар  захирамжийн
                                                                                    хавсралт
 
 
 
 
 
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО
 
 
Дарга:                                     
 
Ц.Энхцэнгэл   Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Гишүүд:           Ч.Төрбат   Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн
 
    Т.Хонгорзул   Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн
    Д.Бямбасүрэн   Монголын хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал /зөвшилцснөөр/
Нарийн бичгийн дарга:                        
 
 
  Д.Баярсайхан   Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн