Нөхөх олговор олгох тухай

2013-12-12 00:00:00
2013 оны 12 сарын 12 өдөр                                  дугаар А/1090                                    Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 43 дугаар зүйлийн 43.2, 43.4,  Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.3, 32.5.1, 32.5.2, 32.6, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/160, 2012 оны А/168, 2012 оны А/41 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийн   хөрөнгөөр Дунд гол үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын ард баригдах 4,6 км авто зам, Нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулуун-Овоотын уулзвар хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлт, Зүүн Уулын үерийн байгууламжийн зурвас газарт орсон иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын төсвийг 1, 2, 3 дугаар хавсралтаар баталсугай.
  2. Хавсралтад дурьдсан  иргэн, аж ахуйн нэгжид олгох 39262000  /гучин есөн сая хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2013 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
   3. Иргэн аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.                                                                                      
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                             Н.БАТАА
 
 

Нийслэлийн Засаг даргын  2013 оны
12 дугаар сарын 12-ны өдрийн
А/1090 дүгээр захирамжийн  1 дүгээр хавсралт 
 
 
 
 
ДУНД ГОЛ  ҮЙЛДВЭРИЙН ГУДАМЖ, 19 ДҮГЭЭР ХОРООЛЛЫН АРД БАРИГДАХ  4,6 КМ АВТО
ЗАМЫН АЖЛЫН ТРАССТ ОРСОН ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН  НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
 
                                                  
д/д Газар эзэмшигчийн нэр /Регистрийн дугаар/ Хаяг,
хашааны дугаар
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Замын трасст орсон газрын үнэлгээ  
Эдэлбэрийн
хэлбэр
Кадастрын
зураг
лалын үнэ
Нийт /төг
үл хөдлөх
 хөрөнгө
эд
хөрөнгө
Хэмжээ
 /м2/
Үнэ
 /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
 
1
УБЦТС ХК /2687593/ ХУД 3-р хороо Дунд голын гудамж - 18226000 - - Эзэмшил - 18226000
 
                      Нийт-1
  18226000         18226000
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын  2013 оны
12 дугаар сарын 12-ны өдрийн
А/1090 дүгээр захирамжийн 2 дугаар  хавсралт 
 
 
НАРНЫ ЗАМЫН ЗҮҮН ХЭСЭГ, НАРАНТУУЛ ЗАХЫН УРД УУЛЗВАРААС
ЧУЛУУН-ОВООТЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 2 КМ АВТО ЗАМЫН ӨРГӨТГӨЛ
 ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН ИРГЭНИЙ
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
 
 
 
д/д
Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/регистрийн дугаар/
Хаяг,
хашааны дугаар
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Замын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн
хэлбэр
 
Кадастрын
зураглалын үнэ
Нийт /төг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Нэргүйн Болортуяа /ГЭ76062000 БЗД-ийн 14 хороо,Нарны зам ТАХОС-ны замын урд   20000000    126   Эзэмшил - 20000000
                      Нийт-1   20000000 126   - - 20000000
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын  2013 оны
12 дугаар сарын 12-ны өдрийн
А/1089 дүгээр захирамжийн  3 дугаар  хавсралт 
 
 
 
ЗҮҮН УУЛЫН ҮЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН
 “ЦОЛМОНБАДРАХ” ХХК-ИЙ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН
 НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
 
 
 
д/д
Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/регистрийн дугаар/
Хаяг,
хашааны дугаар
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Замын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн
хэлбэр
 
Кадастрын
зураглалын үнэ
Нийт /төг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 “Цолмонбадрах” ХХК БЗД-ийн 5-р хороо, Доржийн  гудамж, 178-2 тоот   1036000    - - Эзэмшил - 1036000
                      Нийт-1   1036000 -   - - 1036000