Нөхөх олговор олгох тухай

2013-12-12 00:00:00
2013 оны 12 сарын 12 өдөр                                   дугаар А/1089                                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.5.1, 32.5.2, 32.6, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:   
      1.”Гэр хорооллын бичил бүтцийг иргэдийн оролцоотойгоор хөгжүүлэх хоёр дахь шатны төсөл”-ийн хүрээнд Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийгдэж байгаа Монелын авто замын зурвас газарт орсон Баянзүрх дүүргийн 4,5 дугаар хорооны иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.
      2. Хавсралтад дурьдсан 6 иргэнд олгох 7516918 /долоон сая таван зуун арван зургаан мянга есөн зуун арван найм/ төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2013 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
      3. Иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
                  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.     
                          
                                                    
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                            Н.БАТАА
 

Нийслэлийн Засаг даргын  2013 оны
12 дугаар сарын 12-ны өдрийн
                                                                                                             А/1089 дүгээр захирамжийн  хавсралт 
 
 
 
МОНЕЛЫН АВТО ЗАМЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН
4,5 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
 
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/
Хаяг,
хашааны дугаар
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Замын зурвасгазарт орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн
хэлбэр
Кадастрын
зураг
лалын үнэ
Нийт /төг
үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө Хэмжээ
/м2/
Үнэ
 /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
 
1
Сосорбурам овогтой Баатархүү /ЗЮ77011910/ БЗД-ийн 4-р хороо Цэргийн хотхон 6-363Б - 822484 36 475200 өмчлөх 50000 1347684
 
2
Батсүх овогтой Нацагдорж           /ОЮ77080834/
 
БЗД-ийн 4-р хороо Цэргийн хотхон 376Б - 727582 22 290400 өмчлөх 50000 1067982
 
 
3
Дүгэр овогтой Лхажав
/ЖЭ53090471/
БЗД-ийн 4-р хороо Цэргийн гудамж 365А - 856778 11 145200 өмчлөх 50000 1051978
 
 
4
Баатар овогтой Батсүх /ОЮ47060317/ БЗД-ийн 4-р хороо Цэргийн гудамж 376А - 917386 26 343200 өмчлөх 50000 1310586
 
 
5
Мөнхнасан овогтой Мөнхтөр
/НВ84111814/
БЗД-ийн 5-р хороо Монел 14-251Б   1012288 12 158400 өмчлөх 50000 1220688
6 Содбаярын Ариунжаргал  /УХ87011621 БЗД,5-р хороо Монел –Уул 5-177 тоот - - 115 1518000 өмчлөх   1518000
 
Нийт-6
  4336518   2930400   250000 7516918