Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-12-11 00:00:00
2013 оны 12 сарын 09 өдөр                                       дугаар А/1085                                                Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийг үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн    А/308 дугаар захирамжаар батлагдсан “Дүүргийн төлөвлөлтийг боловсронгуй болгох” зөвлөх үйлчилгээний TF099673//T5-DP гэрээт ажлын зөвлөх компанийг шалгаруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг зарим гишүүдийн ажил, албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдон Хавсралтаар шинэчлэн баталсугай.
 
 2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын         2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/308 дугаар захирамжийн хавсралтыг хүчингүйд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ                                                                        
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                      С.ОЧИРБАТ
 
 
           
 
 
 
 
                                                                     
 
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны
12 дугаар сарын 09 –ний  өдрийн
А/1085 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
 
Дарга С. Очирбат  Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
Гишүүд Б.Ариунтуяа Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын мэргэжилтэн (зөвшилцсөнөөр)
  З.Энх-Оргил Барилга, хот байгуулалтын яамны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын мэргэжилтэн (зөвшилцсөнөөр)
  С.Баярбаатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
  О. Одбаяр Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга
  Д. Цэндсүрэн Төслийг удирдах нэгжийн үйл ажиллагааны менежер/ерөнхий инженер 
Нарийн бичгийн дарга Ю. Пүрэвсүрэн Төслийг удирдах нэгжийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн