Газар эзэмших эрх олгох тухай

2013-12-11 00:00:00
2013 оны 12 сарын 09 өдөр                                           дугаар А/1081                                            Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажилчдын зуслангийн зориулалтаар Сэлхийн аманд байршуулан 116201 м2 газрыг Монгол улсын Гадаад харилцааны яаманд 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгосугай.
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                          С.ОЧИРБАТ