БНХАУ-д НҮБ-ын Бага хуралд оролцуулах тухай

2013-12-10 00:00:00
2013 оны 12 сарын 09 өдөр                                                дугаар А/1084                                             Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.6-ийн “З” заалт, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн харилцааны газраас БНХАУ-ын Янжоу хотод 2013 оны 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа “Тогтвортой хот, тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний Бага хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулууныг оролцуулж холбогдох зардлыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргасугай.
 
            2.Бага хуралд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                   С.ОЧИРБАТ