Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв байгуулах тухай

2013-12-10 00:00:00
2013 оны 12 сарын 09 өдөр                                             дугаар А/1083                                          Улаанбаатар хот
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хэвийн найдвартай хангах зорилго бүхий мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлэх “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв”-ийг байгууллагынхаа бүтэц орон тоонд тулгуурлан байгуулж, шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т даалгасугай.
             2. Тус төвөөс интернэт, сүлжээ, холбоо дохиолол, техникийн болон сервер системүүдийн засвар, вэб, хостингийн чиглэлээр дэмжлэг авч, хамтран ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосугай.
            3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж хэрэгжилтийг хангаж ажиллахыг  Нийслэлийн Засаг даргын тамгын газар/Ё.Гэрэлчулуун/-т  үүрэг болгосугай.
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                          С.ОЧИРБАТ