Хөрөнгө гаргах тухай

2013-12-10 00:00:00
2013 оны 10 сарын 11өдөр                                            дугаар А/937                                                    Улаанбаатар хот
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ын “в”,  29.2, Төсвийн тухай хуулийн          14 дүгээр зүйлийн 14.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
             1.Улаанбаатар хотод хийгдэж буй зам, гүүрийн болон дэд бүтцийн барилга байгууламжийн гүйцэтгэл, явцад хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.
             2.Ажлын явцад хяналт тавихад шаардагдах тээвэр шатахууны зардлыг Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ