Хөрөнгө гаргах тухай

2013-12-09 00:00:00
2013 оны 12 сарын 06 өдөр                                              дугаар А/1079                                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 41.4.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2006 оны    44 дүгээр тогтоол “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц санг төлөвлөх, гүйцэтгэлийг тооцох” журмыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.БНСУ-ын нийслэл Сөүл хотын Боловсролын газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл зүйн сургалтын чанарыг сайжруулахад зориулж ирүүлсэн тусламжийн 250 ширхэг иж бүрэн компьютерийн гаалийн болон ачаа хадгалалтын зардал, нэмүү өртгийн албан татвар болох 2 634 466 (Хоёр сая зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2.Тусламжийн компьютерийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хуваарилан өгөх ажлыг зохион байгуулж, тайланг 14 хоногийн дотор  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                               С.ОЧИРБАТ