Хөрөнгө гаргах тухай

2013-12-09 00:00:00
2013 оны 12 сарын 06 өдөр                                             дугаар А/1078                                                Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
 1. Нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулагдах 187.395.345 /Нэг зуун наян долоон сая гурван зуун ерэн таван мянга гурван зуун дөчин таван/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2. Цэнгүүнийг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж,  хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                          С.ОЧИРБАТ