Ажлын хэсэг байгуулах тухай

2013-11-20 00:00:00
2013 оны 11 сарын 20 өдөр                                           дугаар А/1013                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийгдэх тохижилтын ажлыг гүйцэтгэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хийхэд мөрдөх “Улаанбаатар хотын тохижилтын дүрэм”-ийн төслийг боловсруулах “Ажлын хэсэг”-ийг нэгдүгээр хавсралтаар,  хог цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийхэд мөрдөх ”Улаанбаатар хотын хог хаягдлын дүрэм”-ийг боловсруулах “Ажлын хэсэг”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус байгуулсугай. 
 
2.Дээрх дүрмийн төслүүдийг боловсруулж, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг тусган Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар 2013 оны 12 дугаар сарын 05-ны дотор хэлэлцүүлэхийг Ажлын хэсэг /Т.Батбаяр/-т даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ