Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад томилон ажиллуулах тухай

2013-11-20 00:00:00
2013 оны 11 сарын 20 өдөр                                            дугаар А/1011                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Иоханнесбург, Кэйп таун хотуудад олон улсын түвшинд зээлжих зэрэглэлийг тогтоолгосон байдал, орон нутгийн бонд гаргаж хэрэгжүүлсэн туршлагыг судлах чиглэлээр явах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталж томилон ажиллуулсугай.
 
2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болгосугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/757 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ