Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай

2013-11-19 00:00:00
2013 оны 11 сарын 19 өдөр                                             дугаар А/1010                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн  2013 оны  07 дугаар сарын  05,  09 дүгээр сарын 12,  10 дугаар сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 10 /арав/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсугай.
 
2.Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 324 дүгээр захирамжийн “Соёо өндөр” ХХК-д, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 116 дугаар захирамжийн иргэн Ш.Наранмандахд, 2007 оны 327 дугаар захирамжийн Мандах бүртгэл дээд сургуульд, 2010 оны 392 дугаар захирамжийн “Ганмөрөн ган” ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ