Нийслэлийн “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

2013-11-19 00:00:00
2013 оны 11 сарын 19 өдөр                                            дугаар А/1009                                           Улаанбаатар хот
  
Монгол Улсын засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийн  20 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                                                                                         
1. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах талаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, Олон Улсын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн заалтын хэрэгжилт, нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагаас хүүхдийн талаар баримтлах бодлогыг /төсөл, хөтөлбөр/ хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохицуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.   
 
2.Дүүргийн “Хүүхдийн төлөө салбар зөвлөл”-ийг шинэчлэн байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, салбар зөвлөлийн даргаар дүүргийн Засаг дарга нарыг томилон ажиллуулсугай.
 
3.Нийслэл, дүүргийн Хүүхдийн төлөө салбар зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн хүүхдийн аж байдлын онцлогт нийцүүлэн боловсруулах, Хүүхдийн төлөө зөвлөлөөр батлуулж ажиллах, батлагдсан төлөвлөгөөг тухайн нутаг дэвсгэрийн холбогдох байгууллага, иргэдэд сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар /Я.Байгалмаа/, дүүргүүдийн хүүхдийн төлөө салбар зөвлөлийн дарга нарт даалгасугай.
 
4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2009 оны 315  дугаар  захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨЛ УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ