БНХАУ-д сургалтад оролцуулах тухай

2013-11-15 00:00:00
2013 оны 11 сарын 15 өдөр                                       дугаар А/1008                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41.2.1, 58.1.15 дахь заалтыг   тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлтийн төслийн гүйцэтгэгч “Бээжин Констракшн Инженеринг Групп” компани, нийслэлийн Авто замын газрын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Күнмин хотноо “Авто замын бүтээн байгуулалт, техник технологитой танилцах сургалт”-д нийслэлийн Авто замын газрын хавсралтанд нэр заасан ажилтнуудыг  2013 оны 11 дүгээр сарын 20-ноос 27, 12 дугаар сарын 01-нээс 08-ны өдрүүдэд томилон явуулсугай.
 
2.Нийслэлийн Авто замын газрын мэргэжилтнүүдийн зардал болох 35.100.000 /гучин таван сая нэг зуун мянга/ төгрөг, 10.500 /арван мянга таван зуу/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Сургалтад оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                                                                                     
                              БӨГӨӨД УЛААНБААТАР                                                                                                             
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ