Бүгд Найрамдах Солонгос улсад сургалтад явуулах тухай

2013-11-15 00:00:00
2013 оны 11 сарын 15 өдөр                                            дугаар А/1007                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “3”,  29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2. дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн  Засаг  даргын  Тамгын  газрын захиалгаар Бүгд найрамдах Солонгос Улсын Ёжүгийн Их  сургууль дээр зохион байгуулах “Хотын  хөгжил ба  төлөвлөлт”-т сэдэвт сургалтад хамрагдах албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталж 2013 оны 11 дүгээр сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд томилон явуулсугай.
 
2. Сургалтын зардалд шаардагдах төсвийг холбогдох зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Сургалтад хамрагдсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг сургалтанд хамрагдсан төлөөлөгчдийн ахлагч М.Отгонбаярт үүрэг болгосугай.
 
 

                         НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ