Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-11-15 00:00:00
2013 оны 11 сарын 15 өдөр                                               дугаар А/1005                                        Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 56 дугаар зүйлийн 56.3 дах заалтуудыг тус тус зөрчин нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд дэд бүтцийн хангамж, эрүүл ахуй, галын аюулгүй байдлыг зөрчин үндэслэлгүйгээр газар эзэмшүүлсэн байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаар захирамжийн “Хүннү тур” ХХК-д холбогдох, 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжийн иргэн Ц.Сэргэлэнд холбогдох, уг хууль бус захирамжийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын  2008 оны 456 дугаар захирамжийн “Би Ти Өү” ХХк-д холбогдох, 2011 оны 729 дугаар захирамжийн “Ай Ти Жи Эм” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар  /Н.Нацагдорж/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар  /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар  /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ