Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-11-15 00:00:00
2013 оны 11 сарын 15 өдөр                                            дугаар А/1004                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.3, 32.5.1, 32.5.2, 32.6, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2011 оны “Журам батлах тухай” 92 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:         
 
1.”Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хорооллыг барилгажуулах газрын нийтийн эзэмшлийн зам талбайн зурваст орсон иргэн Н.Хишигсүрэнгийн өмчлөлийн газар дээрх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталсугай.
 
2. Иргэн Н.Хишигсүрэнд олгох нөхөх олговрын 60895419 / жаран сая найман  зуун ерэн таван мянга дөрвөн зуун арван ес/ төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2013 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3. Иргэн Н.Хишигсүрэнгийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
     
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
                                                                                     
                           
                                                    
                       
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ