Нөхөх олговор олгох тухай

2013-11-15 00:00:00
2013 оны 11 сарын 15 өдөр                                                 дугаар А/1002                                      Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 43 дугаар зүйлийн 43.2, 43.4, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.5.1, 32.5.2, 32.6, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:   
 
1.”Гэр хорооллын бичил бүтцийг иргэдийн оролцоотойгоор хөгжүүлэх хоёр дахь шатны төсөл”-ийн хүрээнд Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийгдэж байгаа Монелын авто замын трасст өртсөн Баянзүрх дүүргийн 4,5 дугаар хорооны иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.
 
2. Хавсралтад дурьдсан 5 иргэнд олгох нөхөх олговрын 6 250 984/ зургаан сая хоёр зуун тавин мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2013 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  
3. Иргэдийн эзэмшил, өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
     
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.     
                          
                                                    
                       
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ