Нөхөх олговор олгох тухай

2013-11-15 00:00:00
2013 оны 11 сарын 15 өдөр                                              дугаар А/1001                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.3, 32.5.1, 32.5.2, 32.6, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:         
 
1. Нийслэлийн Засаг даргын  2012 оны А/125 дугаар захирамжаар улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа Их тойрог 110 кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх цахилгаан дамжууулах агаарын шугамын ажлын трасст өртсөн иргэн Л.Цэцэгийн өмчлөлийн  газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталсугай.
 
2. Иргэн Л.Цэцэгт олгох нөхөх олговрын 53459229 / тавин гурван сая дөрвөн зуун тавин есөн мянга хоёр зуун хорин ес/ төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2013 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3. Иргэн Л.Цэцэгийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
     
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
                                                                                     
                          
                                                     
 
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ