Нөхөх олговор олгох тухай

2013-11-15 00:00:00
2013 оны 11 сарын 15  өдөр                                           дугаар А/1000                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:        
 
1. Хан-Уул дүүргийн 8 болон 10 дугаар хорооны нутаг дэвсгэр баригдах Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын трасст орсон “Жаст ойл” ХХК-ий шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах 164 840 241(Нэг зуун жаран дөрвөн сая найман зуун дөчин мянга хоёр  зуун дөчин нэг), “Петровис” ХХК-ий шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах 196 500 000  (Нэг зуун ерэн зургаан сая таван зуун  таван зуун мянга) төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2013 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
                
2. Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т, захирамжийн биелэлтийг хангаж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.                                                                                      
 
 
 
 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ