Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай

2013-10-31 00:00:00
2013 оны 10 сарын 31 өдөр                                            дугаар А/983                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтуудыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
           
1. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч “Ханын материал” хувьцаат компани нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчиж газрын төлбөрөө 2000 оноос хойш төлөөгүй тул газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2009 оны 358 дугаар захирамжийн “Ханын материал” ХК-д холбогдох хэсэг, 0229105 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
           
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Ханын материал” ХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, газар чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ