Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-10-30 00:00:00
2013 оны 10 сарын 30 өдөр                                              дугаар А/981                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 39.1.5, 43.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай” 150 дугаар тогтоол, 2013 оны “УС-15 дулааны станц барих тухай” 35 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоол, 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:        
 
1. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 орчимд “Амгалан Дулааны Станц”-ыг шинээр барьж байгуулах барилга угсралт болон газар ашиглалтын хүрээнд дулааны станцын трасст орсон газарт аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж үйл ажиллага явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.
 
2. Газар эзэмшигч нэр бүхий 3-н аж ахуйн нэгжид 3 391 400 000 /Гурван тэрбум гурван зуун ерэн нэгэн сая дөрвөн зуун мянган/төгрөгийн нөхөх олговрыг олгож, гэрээнд заасан хугацаанд 2013 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
     
3. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу аж ахуйн нэгж,  байгууллагатай тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
       
 4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.
 
 
 
  
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ