Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2013-10-30 00:00:00
2013 оны 10 сарын 30 өдөр                                            дугаар А/979                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 05, 08 дугаар сарын 29, 09 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 16 /арван зургаа/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 296 дугаар захирамжийн “Туяатрейд” ХХК-д, 2008 оны 564 дүгээр захирамжийн иргэн Т.Алтангэрэлд,  2005 оны 167 дугаар захирамжийн 161 дүгээр цэцэрлэгт,  2012 оны А/418 дугаар захирамжийн иргэн Д.Энхээд,  2010 оны 567 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт,  2013 оны А/596 дугаар захирамжийн “Ай Ди Си проперти” ХХК-д,  2013 оны 686 дугаар захирамжийн “Гангянт болд” ХХК-д,  2011 оны 317 дугаар захирамжийн иргэн З.Жавзмаад,  2012 оны А/244 дүгээр захирамжийн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд,  2012 оны А/40 дүгээр захирамжийн иргэн Ц.Цэцэгмаад,  2006 оны 87 дугаар захирамжийн ”Палас” ХХК-д, 2008 оны 297 дугаар захирамжийн “Энэрэл” хоршоонд, 2009 оны 93 дугаар захирамжийн “Даян дүүрэх” ХХК-д,  2012 оны  А/455 дугаар захирамжийн иргэн С.Цэвээндоржид,  2010 оны 877 дугаар захирамжийн  “Улаанбаатар хотын банк” ХХК-д,  2013 оны А/855 дугаар захирамжийн ”Очир орд” ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                       БӨГӨӨД УЛААНБААТАР
                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ