Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай

2013-10-30 00:00:00
2013 оны 10 сарын 30 өдөр                                        дугаар А/978                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 21, 07 дугаар сарын 05,19, 08 дугаар сарын 09, 29, 09 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 43 /дөчин гурав/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 904 дүгээр захирамжийн иргэн М.Шагдарсүрэнд, Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 151 дүгээр захирамжийн иргэн Х.Бат-Өлзийд, нийслэлийн Засаг даргын 2012 оны А/118 дугаар захирамжийн иргэн Т.Энхтүвшинд, 2010 оны 660 дугаар захирамжийн иргэн С.Шагдарсүрэнд, 2011 оны 952 дугаар захирамжийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д, 2013 оны А/437 дугаар захирамжийн иргэн Х.Содномпунсумд, 2011 оны 780 дугаар захирамжийн иргэн Б.Алтангэрэлд, 2012 оны А/244 дүгээр захирамжийн “Бөөний худалдаа” ХК-д, 2012 оны А/417 дугаар захирамжийн “Нортспринг инвестмэнтс” ХХК-д, 2012 оны А/40 дүгээр захирамжийн Клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлэгт, 2009 оны 540 дүгээр захирамжийн “Аргалын-Уул”   ХХК-д,   2013 оны   А/563   дугаар  захирамжийн иргэн Л.Саянаад, 2012 оны А/420 дугаар захирамжийн иргэн Ч.Мөнхтулгад, 2013 оны А/416 дугаар захирамжийн иргэн Э.Зоригд, 2012 оны А/117 дугаар захирамжийн иргэн Н.Жавхланд, 2007 оны 449 дүгээр захирамжийн “Сод монгол газ” ХХК-д, 2011 оны 396 дугаар захирамжийн иргэн У.Ганбатад, 2009 оны 348 дугаар захирамжийн иргэн Б.Цэцэгмаад, 2011 оны 437 дугаар захирамжийн иргэн Р.Дэлгэрцэцэгт, 2010 оны 98 дугаар захирамжийн иргэн Р.Даваажавт, 2009 оны 378 дугаар захирамжийн “Өнөр хотхон” ХХК-д, 2007 оны 397 дугаар захирамжийн иргэн А.Энхбаатарт, 2011 оны 908 дугаар захирамжийн ”Амто” ХХК-д, 2011 оны 438 дугаар захирамжийн “Монос групп” ХХК-д, 2012 оны А/290 дүгээр захирамжийн иргэн Б.Дэлгэрпунцагт, 2006 оны 256 дугаар захирамжийн иргэн Б.Индрад, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны А/415 дугаар захирамжийн иргэн Ж.Дамдиндоржид, нийслэлийн Засаг даргын 2011 оны 612 дугаар захирамжийн иргэн Л.Цолмонтуяад, иргэн П.Батзулд, 2003 оны 395 дугаар захирамжийн иргэн М.Майдард, 2013 оны А/191 дүгээр захирамжийн “Наранзоригт” ХХК-д, 2011 оны 951 дүгээр захирамжийн иргэн Ц.Оргилхуягт, иргэн Ч.Цэцэгсүрэнд, 2011 оны 744 дүгээр захирамжийн иргэн П.Ганболдод, 2007 оны 163 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын тамгын газарт, 2013 оны А/752 дугаар захирамжийн иргэн Н.Сандуйжавд, 2013 оны А/686 дугаар захирамжийн “Дулаан өргөө” ХХК, “Дорнын гэгээ” ХХК нарт хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ