Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай

2013-10-30 00:00:00
2013 оны 10 сарын 30 өдөр                                            дугаар А/976                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 19, 08 дугаар сарын 09, 29, 09 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 14 /арван дөрөв/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсугай.
 
2.Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж  гарсантай холбогдуулан  Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 482 дугаар захирамжийн иргэн Б.Мөнгөнсар, Я.Буянжаргал, Б.Мөнгөнхуяг нарт,  2012 оны А/367 дугаар захирамжийн иргэн Б.Чинбатад,  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 299 дүгээр захирамжийн иргэн О.Цэцэгмаад,  нийслэлийн Засаг даргын 2013 оны А/348  дугаар  захирамжийн “Эрчим хүчний тоног төхөөрөмж угсралт, туршилт, тохируулга” ХХК-д, нийслэлийн Засаг даргын  2004 оны 226 дугаар захирамжийн “Шинэ иргэншил” дээд сургуульд, 2010 оны 254 дүгээр захирамжийн иргэн Ч.Алтантуяад, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 152 дугаар захирамжийн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ