Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай

2013-10-23 00:00:00
2013 оны 10 сарын 23 өдөр                                                    дугаар А/964                                            Улаанбаатар
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/317 дугаар тушаалыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 он санхүүжих Япон улсын Засгийн газрын тусламжаар хэрэгжиж байгаа “Сургуулийн барилгын өргөтгөл-4” төслийн Монгол талын хөрөнгөөр гүйцэтгэх ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар   
/Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ