Зарим агентлагийн чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт оруулах тухай

2021-04-02 09:20:02

2021 оны 04 сарын 02-ны өдөр                                            Дугаар А/249                                      Улаанбаатар хот 

 

 

 

 

Зарим агентлагийн чиг үүрэг, 

зохион байгуулалтын бүтэц, орон тооны

хязгаарт өөрчлөлт оруулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

       1.Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтсийн чиг үүргийг, орон тооны хамт 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсүгэй.

 

    2.Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” А/241 дүгээр захирамжийн хавсралтад орох өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

 

        3.Дээрх байгууллагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, чиг үүргийг шинэчлэн баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авахыг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай. Үүнд:

 

    3.1.Байгууллагын дүрэм, гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах, албан хаагчдыг шилжүүлэх, томилох арга хэмжээг авахыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар (Л.Тулгабаатар), нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (Г.Энхтайван)-т;

 

        3.2.Чиг үүрэг нь шилжиж байгаа албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл болон холбогдох бусад зардлыг байгууллагын батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж санхүүжүүлэх, Нийслэлийн 2021 оны төсвийн тодотголд нэмж тусган, батлуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т;

 

         3.3.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгийг шилжүүлэх, бүртгэх ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т;

 

        3.4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой концессын гэрээний хэрэгжилт нь үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээний холбогдох баримт, материал, 2021 онд хөтлөгдөж буй архивын баримт бичгийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт актаар шилжүүлэхийг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар (Л.Тулгабаатар), хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг нийслэлийн Архивын газар (Н.Туул)-т.

 

         4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т үүрэг болгосугай.

     

     

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР