Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай

2021-04-02 09:00:45

2021 оны 04 сарын 02-ны өдөр                                         Дугаар А/245                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас буулгаж, шинээр барихаар шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай АШ-31 дүгээр байрны оршин суугчидтай хоёр болон гурван талт гэрээ байгуулах явцад зөвшилцөлд хүрэх боломжгүй болсон тул “Бүтээлч трейд” ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг захирамж гарсан өдрөөс эхлэн цуцалсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шуурхай зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга)-т даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/1267 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР