Япон Улсад томилолтоор ажиллуулах тухай

2013-09-18 00:00:00
2013 оны 09 сарын 18 өдөр                                              дугаар А/881                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Япон Улсын Мияаконожоо хотын хот байгуулалт, ногоон байгууламж, хог хаягдлыг боловсруулах технологитой танилцах, хүүхэд залуус солилцооны хөтөлбөрийн талаар санал солилцох зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 06-наас 12-ны өдрүүдэд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Энхсайхан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баярмаа нарыг оролцуулахаар томилон явуулсугай.
 
2.Холбогдох зардал болох 4 301 400 /Дөрвөн сая гурван зуун нэг мянга дөрвөн зуун/ төгрөг, 1050 /Нэг мянга тавин/ ам.долларыг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Д.Энхсайханд даалгасугай.
 
  
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                              САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                              АСУУДАЛ ХАРИУЦСАН
                              ОРЛОГЧ                                           Н.БАТАА