“Улаанбаатар -Түншлэл 2013” Олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулах тухай

2013-09-17 00:00:00
2013 оны 09 сарын 17 өдөр                                                дугаар А/879                                          Улаанбаатар хот
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН
ТАНХИМЫН ДАРГЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ
 
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.2, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАН, ТУШААХ нь:
 
1. Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн бүтээн байгуулалтын зорилтын хэрэгжилтийг хангах, аж ахуйн нэгж байгуулагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах зорилгоор “Улаанбаатар-Түншлэл  2013” Олон Улсын үзэсгэлэн яармагийг 2013 оны 09 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрүүдэд “Мишээл-Экспо төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсугай.
 
2.“Улаанбаатар-Түншлэл 2013” Олон улсын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг  хавсралтаар баталсугай.
 
3. “Улаанбаатар-Түншлэл 2013” Олон улсын үзэсгэлэн яармагт гадаад дотоодын үйлдвэрлэгчид, Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулж, үзэсгэлэнгийн үр танилцуулахыг зохион байгуулах хороонд үүрэг болгосугай. 


                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН                             МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ                                                                САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН                                    ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН
                     АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ                             ТАНХИМЫН ДАРГА
 
                                        Н.БАТАА                                                                С.ДЭМБЭРЭЛ