Шагнах тухай

2013-09-17 00:00:00
2013 оны 09 сарын 17 өдөр                                             дугаар А/878                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.”Улаанбаатар түншлэл-2013”  Олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцсон иргэн, аж ахуйн нэгжүүдийг “Нийслэлийн Засаг даргын өргөмжлөл”-өөр шагнаж, шагнагдсан байгууллагуудыг сурталчилан ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгсд даалгасугай.
 
2.Шагналд зарцуулах 400,000 /дөрвөн зуун/ мянган төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                        Н.БАТАА