Олон улсын хуралдаанд оролцуулах тухай

2013-09-17 00:00:00
2013 оны 09 сарын 17 өдөр                                             дугаар А/877                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 хэсэг,  Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн         ЗАХИРАМЖЛАХ  нь:
 
1. Азийн гахайн аж ахуй эрхлэгчдийн нийгэмлэг, Вьетнамын  Мал эмнэлгийн холбооноос Хо Ши Мин хотноо “Productive Pigs-Satisfied Consumers” уриан дор зохион байгуулж буй “Азийн гахайн аж ахуйн нийгэмлэгийн 6 дугаар хурал”-д нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, халдвартын их эмч-оношлогоо тандалт шинжилгээний лабораторийн эрхлэгч Ц.Гантөмөр нарыг 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай оролцуулсугай.
 
2.Хуралд оролцогчдын хураамж, онгоцны тийзийн зардал 6.785.250 /зургаан сая долоон зуун наян таван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-д зөвшөөрсүгэй.
 
3.Олон улсын хуралдаанд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор  танилцуулахыг  нийслэлийн Мал эмнэлгийн газар / А.Нарантуяа/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
             
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
            АСУУДАЛ ХАРИУЦСАН
            ОРЛОГЧ                                            Н.БАТАА