Төсвийн хөрөнгө хэмнэх тухай

2013-09-16 00:00:00
2013 оны 09 сарын 16 өдөр                                       дугаар А/876                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 5/18 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэх, үр ашиггүй зардлыг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үеэр Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглосугай.
 
 2.Энэхүү захирамжийг нийслэлийн нутгийн захиргааны болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудад хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /С.Отгонгэрэл/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, захирамжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус даалгасугай.
 
 
           
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ