Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-09-16 00:00:00
2013 оны 09 сарын 16 өдөр                                                дугаар А/873                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 39.1.5, 43.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай” 150 дугаар тогтоол, 2013 оны “УС-15 дулааны станц барих тухай” 35 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоол, 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:        
 
1. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 орчимд “Амгалан Дулааны Станц”-ыг шинээр барьж байгуулах барилга угсралт болон газар ашиглалтын хүрээнд дулааны станцын трасст орсон газарт үйлдвэрлэл, үйлчилгээ аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.
           
2. Газар эзэмшигч, ашиглагч нэр бүхий 4-н аж ахуйн нэгжид 17 048 270 000 /Арван долоон тэрбум дөчин найман сая хоёр зуун далан мянган/төгрөгийн нөхөх олговрыг олгож, гэрээнд заасан хугацаанд 2013 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
     
3. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
         
4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ