Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай

2013-09-16 00:00:00
2013 оны 09 сарын 16 өдөр                                               дугаар А/871                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоол, 2010 оны 23 дугаар тогтоол, Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоол, 2009 оны 32 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
 1. “Намрын ногоон өдрүүд-2013” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах “Шилмэл мал-2013” улсын үзэсгэлэн худалдааг  09 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн шилмэл мал, тэжээвэр амьтны судалгааг гарган оролцуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн/-т даалгасугай.
 
 2. Үзэсгэлэн, худалдааг зохион байгуулахад шаардагдах 46 800 000 /дөчин зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг  Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
           
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
            АСУУДАЛ ХАРИУЦСАН
            ОРЛОГЧ                                            Н.БАТАА