Их Британи, Умард Ирландын Вант Улсад явуулах тухай

2013-09-16 00:00:00
2013 оны 09 сарын 16 өдөр                                              дугаар А/869                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Их Британи, Умард Ирландын Вант Улсын Манчестер, Лондон хотуудтай хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийх зорилгоор 2013 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийг Англи улсад томилон явуулсугай.
 
2.Ц.Энхцэнгэлд холбогдох 7.602.700 /Долоон сая зургаан зуун хоёр мянга долоон зуу/ төгрөг, 727 /Долоон зуун хорин долоо/ ам.долларын зардлыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Томилолтоор ажилласан тухай  тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ц.Энхцэнгэлд үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                        Н.БАТАА