Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх тухай

2013-09-16 00:00:00
Нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч, татварын ерөнхий газрын даргын хамтарсан захирамж, тушаал
2013 оны 09дүгээр                                                                                                                               Улаанбаатар           Сарын16 –ны өдөр                                                   ДугаарA/866 /03                                                       хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 39 дүгээр зүйл,Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны Журам батлах тухай 121 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖИЛЖ, ТУШААХ  нь:
 
1. Нийслэлд  үл хөдлөх эд хөрөнгийн болон  татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн сан бий болгох, далд эдийн засагтай тэмцэх, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд, хяналтын ажлыг  2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны  хооронд  зохион байгуулсугай.
 
2. Нийслэлд Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, дүүрэгт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар, хороодод зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар,  татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлын ерөнхий удирдамжийг дөрөвдүгээр хавсралтаар  тус тус баталсугай.
 
 3. Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх  ажилд шаардлагатай мэдээллийг  боловсруулахыг Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирлагын газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээлэл технологийн төв /Х.Батбаяр/, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар /С.Содномдорж/, Статисткийн газар /Ч.Баянчимэг/, Захирагчийн ажлын албаны Үйлдвэр үйлчилгээний хэлтэс /О.Нарантуяа/  нарт үүрэг болгосугай.
           
4. Тооллого бүртгэлжүүлэх ажилд шаардагдах бүртгэлийн маягт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, татвар төлөгч иргэний гэрчилгээний загваруудыг боловсруулж баталгаажуулах, хэвлүүлэх ажлыг хамтран зохион  байгуулахыг Татварын ерөнхий газрын татвар төлөгчдөд үйлчлэх газар /Д.Баяраа/, нийслэлийн Статистикийн газар /Ч.Баянчимэг/-т үүрэг болгосугай.
 
5. Нийслэлийн Засаг даргын А/170 дугаар захирамжаар баталсан татвар төлөгч иргэний баталгааны тэмдгийг үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, бүртгэлд хамрагдсан иргэдэд олгох ажлыг зохион байгуулахыг ажлын хэсэг /Н.Батаа/, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай.
 
6. Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг  дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулах дэд ажлын хэсгүүдийг дүүрэг, хороодын хэмжээнд байгуулан, бүх талын дэмжлэг, арга зүйн удирдлагаар ханган, үл хөдлөх эд хөрөнгө, иргэний ажлын байр бүрийг тооллого, бүртгэлжүүлэлтэд бүрэн хамруулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
7. Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, иргэнийг бүртгэлжүүлэх ажлын талаар  хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т үүрэг болгосугай.
 
Найм. Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд шаардлагатай 180794,0 мянган төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөцөөс санхүүжүүлж,  гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
Ес. Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, төрийн албадын үйл ажиллагаанд  хэрэглэгдэхүйц мэдээллийн нэгдсэн сан бий болгон, татварын ногдол төлөлтийг сайжруулан, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг   Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн  засгийн асуудал хариуцсан орлогч / Н.Батаа/, Татварын ерөнхий газрын дэд дарга /Ч.Жигжид/  нарт даалгасугай.              
                                   
 
 
 
                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН                                 ТАТВАРЫН  ЕРӨНХИЙ ГАЗРЫН                          
                  САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН                                         ДАРГА 
                  АСУУДАЛ  ХАРИУЦСАН ОРЛОГЧ
                                                          
                                                Н.БАТАА                                                         Т.БАТМАГНАЙ