Хөрөнгө гаргах тухай

2013-09-13 00:00:00
2013 оны 09 сарын 13 өдөр                                              дугаар А/863                                            Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:
 
1.Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын санаачлагаар Улаанбаатар хот, Парис хотууд хот байгуулалтын хүрээнд хамтран ажиллахаар тогтсоны дагуу 2013 оны 09  дүгээр сарын 14-нөөс 26-ны өдрүүдэд Парис хотын Ла Вилеттын Архитектурын үндэсний дээд сургуулийн Хотжилтын Парисын ателийн 9 оюутан, 3 багш, Парис хотын захиргааны 1 төлөөлөгчийг хүлээж авахад шаардлагатай 15.338.100 /Арван таван сая гурван зуун гучин найман мянга нэг зуу/ төгрөг, 3.000 /Гурван мянга/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2.Монгол, Франц улсын оюутнуудын хамтран ажиллах их сургуулиудын хамтын ажиллагааны ательег зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Ш.Нацагдорж/, Гадаад харилцааны хэлтэс /Д.Наранцэцэг/ нарт  тус тус үүрэг болгосугай.
 
 3.Үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                               Н.БАТАА