Бүгд Найрамдах Сингапур Улсад явуулах тухай

2013-09-10 00:00:00
2013 оны 09 сарын 10 өдөр                                         дугаар А/854                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Монгол Улсын Сангийн яам, Сингапурын Хөгжлийн агентлаг хоорондын төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банк болон Сингапурын TEMASEK хөрөнгө оруулалтын сангаас зохион байгуулж буй мэдээлэл солилцох, туршлага судлах айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатыг оролцуулж 2013 оны 09 дүгээр сарын 11-нээс 15-ны хооронд Сингапур Улсад  явуулсугай.
 
2.С.Очирбатад холбогдох зам хоногийн зардал болох 250 /Хоёр зуун тавь/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

3.Айлчлал хийсэн тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                 Н.БАТАА