Хөрөнгө гаргах тухай

2013-09-13 00:00:00
2013 оны 09 сарын 13 өдөр                                             дугаар А/865                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
     
1.БНСУ-аас зохих зөвшөөрөлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдож Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд саатуулагдаж байгаа чанарын шаардлага хангахгүй 52.6 тн гахайн өөхийг Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх зөвлөлийн хурлын шийдвэрээр устгахаар шийдвэрлэсэн тул устгалын ажилд хяналт тавьж ажиллах бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
     
2. Устгалын ажлыг гардан зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтэс /М.Өлзийчимэг/-т даалгасугай.
    
3. Захирамжийн хэрэгжилт, саатуулагдсан гахайн өөхийг булж устгах, ариутгал халдваргүйтгэлийн чанарт хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т даалгасугай.
   
4. Захирамжийг хэрэгжүүлэхэд шаардагдах 4.190.000 /Дөрвөн сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё. Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
           
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
            АСУУДАЛ ХАРИУЦСАН
            ОРЛОГЧ                                            Н.БАТАА