Оюутны сургалтын төлбөрийн тухай

2013-09-13 00:00:00
2013 оны 09 сарын 13 өдөр                                                  дугаар А/862                                        Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсөвтэй харилцагч төсвийн байгууллагуудын төрийн албан хаагчдын гэр бүлээс их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулиудад  2013-2014 оны хичээлийн жилд суралцах 149 суралцагчдын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
 
2. Тухайн хичээлийн жилд төрөөс сургалтын төлбөрийг нь санхүүжүүлэх суралцагчдын холбогдох баримт бичгийг хүлээн авч нэгтгэн, тогтоосон хугацаанд Боловсрол, Шинжлэх ухааны яамны Сургалтын төрийн сангийн газарт хүргүүлж баталгаажуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
            АСУУДАЛ ХАРИУЦСАН
            ОРЛОГЧ                                            Н.БАТАА