Эрх шилжүүлэх тухай

2013-09-12 00:00:00
2013 оны 09 сарын 12 өдөр                                                 дугаар А/860                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны VII хорооллын гадна дулаан хангамжийн 1 дүгээр хэлхээний шугам, ЦТП-ийн барилга, тоног төхөөрөмжийн ажлын 1,347.5 /нэг тэрбум гурван зуун дөчин долоон сая таван зуун мянган/ сая төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т шилжүүлэн  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.
 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар     
/Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/699 дүгээр захирамжийн хавсралтын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                 Н.БАТАА