Эргэлтийн бус хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2013-09-11 00:00:00
2013 оны 09 сарын 11 өдөр                                            дугаар А/859                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-“б”, 29 дүгээр зүйлийн 29.2,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Явуулын номын сангийн үйлчилгээний зориулалтаар ашиглахад ашиглалтын зардал өндөр байгаа тул эргэлтийн бус хөрөнгийн дансанд бүртгэлтэй нийт 85 600 000 /наян таван сая зургаан зуун мянган
/  төгрөгийн үнэ бүхий 4 тээврийн хэрэгслийг хавсралтын дагуу балансаас балансад шилжүүлэн, данс бүртгэлээсээ хасахыг Улаанбаатар хотын Төв номын сан /С.Соёмбобаатар/-д зөвшөөрсүгэй.
 
2. Балансаас балансанд шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны  газар
/Ш.Төмөрбаатар/-т, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв /О.Баасанчулуун/-д, Жаргалант тосгоны хүн эмнэлэг /Н.Сүрэнчулуун/-т  тус тус  даалгасугай.
 
3. Хөрөнгийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                       БӨГӨӨД УЛААНБААТАР
                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ