Эрх шилжүүлэх тухай

2013-09-11 00:00:00
2013 оны 09 сарын 11 өдөр                                                дугаар А/856                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69, 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 4/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Улаанбаатар хотын шугам сүлжээг төвлөрсөн болон бие даасан шийдлээр хөгжүүлэх нэгдсэн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах /31727 га/ ажлын худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт шилжүүлэн, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлэхийг даалгасугай.
 
2.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Н.Гантөмөрт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2012 оны А/692 дугаар захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ