Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай

2013-09-11 00:00:00
2013 оны 09 сарын 11 өдөр                                               дугаар А/855                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 10, 06 дугаар сарын 21, 07 дугаар сарын 05, 19-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 54 /тавин дөрөв/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэн өгсөн болон газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжин баталгаажигдсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 291 дүгээр захирамжийн “Тэнгэрийн гэгээ” СӨХ-д, 2010 оны 204 дүгээр захирамжийн “Хараагүй хүмүүсийн үйлдвэр” ТӨААТҮГ-т, 2012 оны А/420 дугаар захирамжийн иргэн Д.Нямдаваад, Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 549 дүгээр захирамжийн иргэн Г.Баясгаланд, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 254 дүгээр захирамжийн нийслэлийн Өмчийн харилцааны газар, “Эс Си Эм” ХХК нарт, 2012 оны А/40 дүгээр захирамжийн “Тогтохжаргал” ХХК-д, 2009 оны 275 дугаар захирамжийн иргэн С.Бямбасүрэнд, 2009 оны 20 дугаар захирамжийн иргэн Д.Гантөмөрт, 2011 оны 940 дүгээр захирамжийн иргэн П.Бүүвэйбаатарт, 2009 оны 301 дүгээр захирамжийн “Өрх” ХХК-д, 2008 оны 379 дүгээр захирамжийн “ЕЕСС” ХХК-д, 2012 оны А/290 дүгээр захирамжийн Дотоод хэргийн Их сургуулийн сургалтын зориулалтаар олгогдсон, 2007 оны 132 дугаар захирамжийн иргэн С.Бямбаад, 2012 оны А/273 дугаар захирамжийн “Шунхлай трейдинг” ХХК-д, 2013 оны А/563 дугаар захирамжийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д, 2010 оны 100 дугаар захирамжийн иргэн Д.Гончигдоржид, 2013 оны А/416 дугаар захирамжийн иргэн Ө.Цэрэндэжидэд, 2007 оны 397 дугаар захирамжийн иргэн И.Бямбарагчаад, 2010 оны 329 дүгээр захирамжийн иргэн Г.Ариунтуяад, 2012 оны А/272 дугаар захирамжийн БНСУ-ын иргэн Кань Ён Сунь-д, 2011 оны 777 дугаар захирамжийн иргэн Ж.Сарантуяад, 2010 оны 329 дүгээр захирамжийн “Залуу заан” ХХК-д, 2009 оны 93 дугаар захирамжийн иргэн Д.Энхбалд, О.Туулд, С.Равжирт, 2009 оны 348 дугаар захирамжийн иргэн О.Оюунтуяад, Г.Баясгаланд, Р.Хишгээд, 2011 оны 401 дүгээр захирамжийн иргэн А.Нарантуяад, 2013 оны А/407 дугаар захирамжийн иргэн Г.Уянгад, 2011 оны 678 дугаар захирамжийн “Набсан” ХХК-д, 2010 оны 203 дугаар захирамжийн иргэн Х.Алтангэрэлд, 2011 оны 940 дүгээр захирамжийн “Наянтус” ХХК-д, 2004 оны 360 дугаар захирамжийн “Хулхан” ХХК-д, 2004 оны 164 дүгээр захирамжийн иргэн Ч.Батхишигт, 2009 оны 673 дугаар захирамжийн “Моннис эйр сервис” ХХК-д, 2011 оны 523 дугаар захирамжийн иргэн Х.Нямсамбууд, 2004 оны 455 дугаар захирамжийн “Сэрх богд” ХЭАА-д, 2012 оны А/117 дугаар захирамжийн иргэн Б.Батжаргалд, 2003 оны 395 дугаар захирамжийн “Зөөлөн бороо” ХХК-д, иргэн З.Батбаатарт, 2010 оны 414 дүгээр захирамжийн иргэн Ш.Эрдэнэ, Г.Батбаяр нарт, 2007 оны 286 дугаар захирамжийн Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт, 2012 оны А/39 дүгээр захирамжийн иргэн С.Цамбад, 2010 оны 203 дугаар захирамжийн Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт  хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ