Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2013-09-05 00:00:00
2013 оны 09 сарын 05 өдөр                                           дугаар А/828                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 21, 07 дугаар сарын 05, 19-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 25 /хорин тав/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 дугаар захирамжийн Монгол бизнес дээд сургуульд, 2012 оны А/365 дугаар захирамжийн “Эм Жэй Би Ай”    ХХК-д, 2011 оны 395 дугаар захирамжийн “Хатантулга” ХХК-д, 2011 оны 125 дугаар захирамжийн иргэн Ц.Даваасүрэнд, 2010 оны 417 дугаар захирамжийн “Номин холдинг” ХХК-д, Баянзүрх дүүргийн Засаг даргын  2012 оны А/168, 2011 оны 274 дүгээр захирамжийн иргэн Ш.Баярсайханд, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 352 дугаар захирамжийн “Жинхуасиндажибин” ХХК-д, 2008 оны 461 дүгээр захирамжийн иргэн  Д.Ганболдод,   Д.Бат-Эрдэнэд,    2011   оны 676    дугаар  захирамжийн иргэн Ж.Чулуунбаатарт, 2004 оны 30 дугаар захирамжийн 63 дугаар цэцэрлэгт, 2013 оны А/424 дүгээр захирамжийн Ус сувгийн удирдах газарт, 2007 оны 129 дүгээр  захирамжийн “Хөх чоно гурав” ХХК-д, 2012 оны  А/273 дугаар захирамжийн “Юу Би Эйч проперти” ХХК-д, 2004 оны 455 дугаар захирамжийн “Скайтел” ХХК-д, 2007 оны 09 дүгээр захирамжийн “Улаанбаатар их дэлгүүр” ХХК-д, 2013 оны А/476, 2008 оны 295, 2005 оны 183 дугаар захирамжийн “Хас банк” ХХК-д, 2004 оны 290 дүгээр захирамжийн иргэн Д.Батжаргалд, 2011 оны 950 дугаар захирамжийн “Мэргэван” ХХК-д, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 162 дугаар захирамжийн “Алтанбил” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжийн “Комтрейд” ХХК-д, 2010 оны 423 дугаар захирамжийн иргэн С.Амарбаясгаланд, 2013 оны А/436 дугаар захирамжийн иргэн Б.Насанжаргалд, 2011 оны 474 дүгээр захирамжийн “Болд төмөр ерөө гол” ХХК-д, 2008 оны 378 дугаар захирамжийн “Мон чингистэй” ХХК-д, 2011 оны 340 дүгээр захирамжийн “Бамбар инж” ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ